-17.9 C
Ulaanbaatar
Даваа, 1 сар 12, 2026

HLTV: The MongolZ Senzu-ийн саналуудыг нээлттэй сонсоно

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Шилжилтийн санал хүлээн авах шийдвэр

Counter Strike-2 (CS2)-ын The MongolZ багийн сэлгээнд байгаа “Senzu” буюу М.Азбаярыг эгнээндээ нэгтгэх сонирхолтой багуудын саналыг нээлттэй хүлээн авахаар болсон талаар HLTV.org сайт мэдээллээ. Эх сурвалжийн мэдээллээр 1xBet-ийн ивээн тэтгэлэгтэй тус багийн удирдлагууд тоглогчдын шилжилт хөдөлгөөний зуучлалын “ULTI Agency”-тай хамтран, “Senzu”-г авах хүсэлтэй багуудын ирүүлэх саналуудыг сонсохоор төлөвлөсөн байна.

Сэлгээнд шилжсэн нөхцөл ба чансааны үзүүлэлт

Өдгөө 19 настай М.Азбаяр 2025 оны аравдугаар сараас сэлгээний бүрэлдэхүүнд суусан. Тухайн үед “тоглогчид болон удирдлагын хооронд нухацтай хэлэлцсэний дараа гэнэтийн байдлаар сэлгээнд шилжсэн” гэж тэрбээр мэдээлж байлаа. Өнгөрсөн улирлын төгсгөлийн шат, тэр дундаа Будапештын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоогүй ч Senzu оны шилдэг 20 тоглогчийн жагсаалтын 13 дугаарт бичигдсэн амжилттай байна.

2025 оны амжилт ба цаашдын зорилго

Тэрбээр 2025 онд “The MongolZ” багтайгаа өндөр зэрэглэлийн нэг тэмцээнд түрүүлж, гурван тэмцээнд дэд байрт шалгарч, таван тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн үзүүлэлт бүрдүүлжээ. Мөн эх сурвалжуудын мэдээлснээр Senzu олон улсын багт тоглож, замналаа үргэлжлүүлэхийг хүсэж байгаа бөгөөд тэмцээний тоглолтод богино хугацаанд эргэн ороход бэлэн аж.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу