Сонгинохайрханд хутгалуулсан гэх дуудлага цагдаад бүртгэгдэв
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “12-р ангийн хүүхдийг танихгүй хүүхдүүд гуянд нь хутгалсан байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мэдээллийн дагуу тухайн сурагч гэртээ харих замдаа нэр бүхий үл таних хүүхдэд гуяндаа нэг удаа хутгалуулж гэмтсэн байна.
Сэжигтнийг шуурхай тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна
Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт холбогдох этгээдийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн бөгөөд одоо мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж. Мөн цагдаагийн байгууллагаас эцэг, эхчүүдэд хандан өсвөр насны хүүхдийн хараа хяналтаа сайжруулах, шөнө оройн цагаар ганцааранг нь явуулахгүй байх, гэмт үйлдэл үйлдсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээдэг гэдгийг хүүхдүүдэд тогтмол сануулахыг анхаарууллаа.





