-21.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 1 сар 15, 2026

Нийслэлийн 11.7 км авто замд борооны ус зайлуулах шугам угсарна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2026 онд 19 байршилд шугам сүлжээ, дэд төвүүдэд хөрсний ус зайлуулах ажил хийнэ

Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 19 байршилд 11.7 км авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсрахаар төлөвлөжээ.

НЗДТГ-аас мэдээлснээр, Сэлбэ дэд төв болон Шархад дэд төвийн ажлын хүрээнд хоёр байршилд 7.2 км хөрсний ус зайлуулах шугам сүлжээ угсрах аж. Үүнээс гадна хотын үерийн эрсдэлийг бууруулах, шугам сүлжээний хэвийн ажиллагааг хангах чиглэлээр нэмэлт ажлуудыг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Үерийн ус хуримтлуулах усан сан, лаг цэвэрлэгээ, шүүрт худагт засвар үйлчилгээ хийнэ

Төлөвлөгөөний хүрээнд Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын үерийн усыг хуримтлуулах таван шатлалт усан сангийн барилга угсралтын ажлыг хийхээр болжээ. Усан сан нь 21.7 га мандлын талбайг хамарч, 1.3 сая шоо метр усыг хуримтлуулах багтаамжтай байх юм.

Мөн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн 28 байршилд 48 мянган шоо метр лаг хагшаасыг цэвэрлэж, үерийн сувгийн хэвийн ажиллагааг хангахаар төлөвлөсөн байна. Үүнээс гадна нийслэлийн зургаан дүүргийн авто замын борооны болон хөрсний ус зайлуулах 217 км шугам сүлжээний 4034 шүүрт худаг, 4171 үзлэгийн худгийн лаг цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэхээр тусгажээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу