Монголын 3×3 шигшээ багууд ДАШТ-д АНУ-тай нэг хэсэгт хүч үзнэ

Варшав хотод болох дэлхийн аваргад шилдэг 20 баг өрсөлдөнө

3×3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Польшийн Варшав хотод зургаадугаар сарын 1-нээс 7-ны хооронд зохион байгуулагдана.

Анх 2012 онд Грекийн Афин хотод эхэлж байсан энэ тэмцээн өнгөрсөн жил Улаанбаатар хотод болсон бөгөөд Монголын эмэгтэй 3×3 шигшээ баг түүхэн амжилт үзүүлж, мөнгөн медаль хүртсэн билээ.

Хэсгийн шатны оноолт тодорчээ

Дэлхийн аваргад оролцох сүүлийн эрхийн тэмцээн саяхан дууссанаар хэсгийн шатанд тоглох багууд албан ёсоор тодорхой болсон байна. Уламжлалын дагуу эрэгтэй, эмэгтэй ангилал тус бүрт 20 баг өрсөлдөх бөгөөд багуудыг дөрвөн хэсэгт, хэсэг бүрт таван баг байхаар хуваажээ.

Монголын эрэгтэй баг B хэсэгт хүчтэй өрсөлдөгчидтэй таарлаа

Монголын эрэгтэй шигшээ B хэсэгт багтсан бөгөөд дараах багуудтай тоглохоор боллоо.

  1. АНУ
  2. Латви
  3. Чех
  4. Польш

АНУ-ын эрэгтэй баг дэлхийн аваргаас нэг алтан медаль, хоёр мөнгөн медаль хүртсэн хүчтэй өрсөлдөгч юм. Харин Латвийн шигшээ нэг мөнгө, нэг хүрэл медальтай амжилттай багт тооцогдож байна. Мөн талбайн эзэн Польшийн багтай нэг хэсэгт орсон нь Монголын шигшээд хүндхэн сорилт авчирч байна.

Эмэгтэй шигшээ мөн B хэсэгт өрсөлдөнө

Монголын эмэгтэй баг ч мөн B хэсэгт хуваарилагдсан. Тэд дараах багуудтай хэсгийн шатанд өрсөлдөх юм.

  1. Испани
  2. АНУ
  3. Унгар
  4. Австрали

Энэ хэсгийн хамгийн анхаарал татах багуудын нэг нь Австрали. Тэд Азийн аваргад найман удаа оролцохдоо зургаан удаа түрүүлсэн бөгөөд сүүлийн дөрвөн жил дараалан аваргалсан амжилттай байна.

Монголын багууд дэлхийн аваргад дахин түүх бичихийг зорьж байна

Монголын эрэгтэй баг дэлхийн аваргад зургаа дахь удаагаа оролцох гэж байна. Тэд 2018 онд анх удаа энэ тэмцээнд хүч үзэж, наймдугаар байр эзэлсэн нь одоог хүртэлх хамгийн өндөр амжилт нь хэвээр байна.

Харин эмэгтэй шигшээ баг тав дахь удаагаа дэлхийн дэвжээнд өрсөлдөнө. Өнгөрсөн жилийн мөнгөн медалийн амжилтаа ахиулах боломж энэ удаа Варшавт нээгдэж байна.

Монголын 3x3 шигшээ багууд ДАШТ-д АНУ-тай нэг хэсэгт хүч үзнэ
Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

2 САНАЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу