Нигерид болсон осол, жолоочид холбогдох шүүх хурал товлогдов
Их Британи гаралтай, боксын хүнд жингийн аварга Энтони Жошуа 2026 он гарахын өмнөхөн Нигери улсад зорчиж яваад авто осолд орсон тухай мэдээлэгдсэн. Уг ослын улмаас түүний бэлтгэлийн багийн хоёр хүн буюу дотно хоёр найз нь амь насаа алдсан бол, машины зүүн хойно сууж явсан Энтони Жошуа жолоочийн хамт амьд үлдсэн байна.
Энэ хэрэгтэй холбоотойгоор Жошуагийн сууж явсан машины жолоочийг “Хууль ёсны үнэмлэхгүйгээр машин жолоодсон. Анхаарал болгоомжгүй жолоодсон” гэж буруутган, яллахаар болжээ. Жолоочийн гэм бурууг хэлэлцэх шүүх хурал нэгдүгээр сарын 20-нд товлогдсон байна.
“Зодог тайлсан” гэх мэдэгдэл гарсан ч өөрөө албан ёсоор хэлээгүй байна
Энэ долоо хоногийн мягмар гарагт түүний авга ах “Энтониа Жошуа гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаад, боксын спортоос зодог тайлахаар шийдсэн. Жошуа боксын спортоос зодог тайлсан. Түүнийг боксын рингэнд тулалдах бүрт бидний санаа зовдог байсан болохоор энэ бол бидний хувьд баяртай мэдээ” гэж мэдэгджээ.
Гэсэн ч дээрх мэдээлэл гарсан ч Энтони Жошуа өөрөө одоогоор албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Үүний улмаас түүний шүтэн бишрэгчид зодог тайлах эсэх талаар өөрийнх нь байр суурийг хүлээж байгаа аж.





