-17.9 C
Ulaanbaatar
Даваа, 1 сар 12, 2026

Цас ормогц нийслэл 600+ хүнийг дайчилж, халтиргаа гулгааг бууруулж эхэллээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Нийслэлд цас орсонтой холбоотойгоор халтиргаа, гулгааны эрсдэлийг багасгах цэвэрлэгээ, цацалтын ажлыг эрчимжүүлж, 600 гаруй ажилтан албан хаагч ажиллаж байна.

Сүхбаатар дүүрэгт 145 хүн, 14 төрлийн техник ажиллаж байна

НЗДТГ-ын мэдээллээр Сүхбаатар дүүргийн зам талбайн цэвэрлэгээг дөрвөн байгууллагын 145 ажилтан гүйцэтгэж буй аж. Гудамж талбайн цэвэрлэгээнд тусгай бодис цацагч техник 4, авто зам болон замын нуух шүүрдэгч техник 4, ковш 2, бобкат зэрэг төхөөрөмжийг ашиглаж байна. Дүүргийн хэмжээнд 624 тонн давс, 654.7 тонн бодисын нөөцтэй гэж мэдээллээ.

Хан-Уулд 280 хүн, 41 машин техникээр цацалт үргэлжилж байна

Хан-Уул дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд 14 байгууллагын 280 ажилтан нуухны машин, давс болон бодисын машин зэрэг 41 машин техник, 75 бичил төхөөрөмжтэй ажиллаж байна. Авто замын халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор 20 тонн давс, 70.5 тонн бодис цацсан бөгөөд Морингийн даваа, Айцын даваа, мөн гүүрнүүдэд давс, бодис цацах ажиллагаа үргэлжилж байна. Тус дүүрэг 1259 тонн давс, 717.5 тонн бодисын үлдэгдэлтэй байна.

Сонгинохайрханд давс, бодис, дайрга цацаж, хөдөлгөөн хэвийн байна

Сонгинохайрхан дүүрэг халтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлж 61 тонн давс, 49 тонн бодис, 20 тонн дайрга цацаад байна. Аргүнтийн даваа, Баруун турууны давааны зорчих хөдөлгөөн хэвийн гэж мэдээлсэн бол Найрамдал, Баруун, Зүүнсалааны зуслангийн бүсээр цас шуурсан хэвээр байна. Төвийн болон Баянхошуу, Толгойтын гэр хорооллын замд давс, бодис цацсан бөгөөд зорчих хэсгийн хөдөлгөөн хэвийн байгаа аж.

Баянголд 62 гудамжийг цэвэрлэж, 9.5 тонн давс, 32.5 тонн бодис цацжээ

Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 846,420 м.кв зам талбайг найман байгууллагын 178 ажилтан 18 машин техник, 50 бичил төхөөрөмжтэй цэвэрлэж байна. Авто зам дээр халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 9.5 тонн давс, 32.5 тонн бодис цацаад байгаа бөгөөд дүүргийн хэмжээнд 313.5 тонн бодис, 532.5 тонн давсны үлдэгдэлтэй гэж мэдээллээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу