7.5 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Ерөнхий сайд гэр хорооллын өрхийг цахилгаан халаагуур, хийн түлшинд шилжүүлэх ажлыг зуны турш тасралтгүй үргэлжлүүлэхийг үүрэг болголоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ агаарын бохирдлыг бууруулах, түгжрэлийг сааруулах бүтээн байгуулалтын ажлуудыг дулааны улиралд эрчимтэй хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг өгөөд буй. Энэ хүрээнд тэрбээр өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Монгол гэр болон байшингийн дулаалга” төслийн явцтай танилцав.

Сонгинохайрхан дүүргийн III хорооны Баганаранд байрлах 60 м² талбайтай байшин болон монгол гэрийн дулаалгын шийдэл дээр очиж, жишиг байдлыг шалгалаа. 2025 онд “Ногоон бүс”-т 30 мянган байшин, 20 мянган монгол гэрийг дулаалах зорилт тавиад байгаа бөгөөд галд тэсвэртэй, хямд, хурдан суурилуулалттай загварыг нэвтрүүлэх судалгаа хийгдэж байна.

Дулаалгын шийдлүүд бодит үр дүнгээ өгч байна

Иргэн Д.Батбаатарын байшинг 20 мм-ийн полиуретан дүүргэгчтэй хөнгөн цагаан сайдинг, 10 мм аэрогель эсгийгээр дулаалсны үр дүнд дулаан алдагдал хоёр дахин буурсан байна. Мөн 60 хэмийн халуун агаар үлээгч насос суурилуулж, гаднаас хүйтэн агаар сорох хэлбэрээр шийдсэн.

Д.Баянбаатарын гэрийн дулаалгад эрдэс хөвөн, хуванцар сайдинг ашигласнаар дулаан алдагдал гурав дахин буурсан бөгөөд халаалтыг хийн зуухаар шийдсэн. Хийн зуух богино хугацаанд халж, хэмнэлттэй ажиллаж байгаа нь гэр бүлийнхэн сэтгэл хангалуун байгааг харуулж байна.

“Ногоон болон шар” бүсийн өрхүүд шинэ системд шилжинэ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаалаар нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсүүдийг тогтоосон бөгөөд 170 мянга гаруй өрхийг “ногоон” болон “шар” бүсэд хамруулсан байна.

Тухайлбал:

  • “Ногоон бүс”-т 103,090 өрх амьдарч байна.
  • 2025 онд 51 мянган өрхийг цахилгаан болон хийн халаалтад бүрэн шилжүүлэхээр төлөвлөжээ.

Айл өрхүүдэд тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийг үнэ төлбөргүй суурилуулж, халаалтын улиралд сард 100 мянган төгрөгийн татаас олгохоор болсон.

Ерөнхий сайдын үүрэг
Л.Оюун-Эрдэнэ:

“Ногоон болон шар бүсийн өрхийг шинэ халаалтын системд үе шаттайгаар шилжүүлэх бэлтгэл ажлыг энэ тав, зургаа, долдугаар сард тасралтгүй үргэлжлүүлж, дулаалгын болон халаалтын нэгдсэн стандарт гаргах хэрэгтэй. Эрчим хүчний хангамж, хийн түлшний нийлүүлэлт, шахмал түлшний чанар, хөх нүүрсний үйлдвэрлэлд онцгой анхаарч ажиллах шаардлагатай” гэж холбогдох албаныханд үүрэг болголоо.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here