-21.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 1 сар 15, 2026

Маргаашаас эрс хүйтэрнэ: хөдөө явах бол цасны гинж, хөлдөлтөө заавал шалга

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Маргааш буюу 1-р сарын 15-наас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах төлөвтэй тул хүйтэн цаг агаараас сэрэмжлүүлэх зөвлөмжийг хүргэж байна.

Өнөөдөр өдрийн 14:00 цагийн байдлаар Булган–Гурванбулаг, Дорноговь–Замын-Үүд, Иххэт, Сайншанд, Хөвсгөл, Дундговь–Адаацаг, Сүхбаатар–Түвшинширээ суманд цасан шуургатай байна.

Мөн Архангай аймгийн Батцэнгэл, Өгийнуур; Булган аймгийн Бугат, Булган, Бүрэгхангай, Дашинчилэн; Сэлэнгэ аймгийн Сэлэнгэ, Хангал, Хутаг-Өндөр; Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор; Орхон аймгийн Орхон, Баян-Өндөр, Жаргалант; Дорнод аймгийн Матад; Завхан аймгийн Идэр, Тосонцэнгэл, Эрдэнэхайрхан, Яруу; Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Ерөө, Зэлтэр, Зүүнбүрэн, Орхон, Хушаат, Хүдэр; Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Дарьганга, Наран, Онгон, Халзан, Эрдэнэцагаан; Төв аймгийн Баян-Өнжүүл, Зуунмод, Лүн, Өндөрширээт; Ховд аймгийн Булган, Үенч; Хэнтий аймгийн Галшар, Чингис; Хөвсгөл аймгийн Тариалан суманд цас орж байна.

Хүйтний эрч чангарах үеийн анхааруулга

Хүйтэн үед эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгддэг тул боломжтой хэмжээндээ эрчим хүч хэмнэхийг хичээх шаардлагатай. Эрс хүйтрэл нь гал түймэр гарах эрсдэл, нүүрстөрөгчийн дутуу ислийн эрсдэлийг дагуулдаг учраас халаалтын хэрэгслээ аюулгүй, зөв ашиглаж байгаа эсэхээ шалгахыг зөвлөж байна. Мөн илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх, өндөр настай хүмүүс халтирч унахаас сэрэмжлэх нь зүйтэй. Хүмүүсээс гадна тэжээвэр амьтад, ургамалд ч хамгаалалт хэрэгтэйг санууллаа.

Жолооч, тээвэрчдэд өгөх зөвлөмж

Гадаа ил зогсоолд тээврийн хэрэгслээ хонуулах бол хучлагаар хучиж хөлдөх эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй. Авто замд мөстөлт үүсэх тул огцом тоормослох, хурдтай зорчихоос зайлсхийхийг анхааруулав. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа тогтмол шалгаж, ялангуяа хасах градуст аккумуляторын ажиллагаа мууддаг тул найдвартай эсэхийг нягтлах шаардлагатай байна. Аян замд гарахдаа нэмэлт дулаан хувцас, гар чийдэн, анхны тусламжийн хэрэгслийг авч явахыг зөвлөсөн бөгөөд хөдөө орон нутгийг зорихдоо цасны гинж бэлтгэх, машиныхаа хөлдөлтийн түвшнийг шалгах шаардлагатайг онцоллоо.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу