-31.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 1 сар 15, 2026

“Монголын сайхан бичигтэн” уралдаанд 6 настай оролцогч хүртэл бичвэрээ илгээжээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

8 ангилалд 1100 гаруй хүн оролцож, шилдгүүдээ тодрууллаа

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” уралдааны шилдгүүд тодорлоо. Энэ жилийн тэмцээн найман ангиллаар зохион байгуулагдаж, 1100 гаруй оролцогч бичвэр, бүтээлээ ирүүлсэн байна. Оролцогчдын тоогоор Хөвсгөл, Увс, Баянхонгор аймгаас хамгийн олон хүн оролцжээ.

Хамгийн ахмад нь ахмад настанууд, хамгийн бяцхан нь 6 настай Д.Амина

Уралдаанд оролцогчдын хамгийн ахмад нь СБД-ийн 11 дүгээр хорооны иргэн, ахмад настан Т.Данаажав болон Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэн, ахмад настан Б.Ням-Очир нар байсан байна. Харин хамгийн бяцхан оролцогчоор Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Нутгийн аваргууд” сургуулийн 1а ангийн сурагч, 6 настай Д.Амина охин нэрлэгдлээ.

“Монголын сайхан бичигтэн-2025” үзэсгэлэн энэ сарын 18 хүртэл үнэгүй

Уралдааны бүтээлүүдийг олон нийтэд толилуулах “Монголын сайхан бичигтэн-2025” үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд энэ сарын 18 хүртэл үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу