-26.9 C
Ulaanbaatar
Баасан, 1 сар 16, 2026

Хацү башёд Монголын 23 сүмоч зургаан зиндаанд барилдаж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны Хацү башё Токио хотод үргэлжилж байна. Шинэ оны анхны башёд манай улсаас сүмогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн тэргүүтэй нийт 23 сүмоч зургаан зиндаанд хүч үзэж буй юм.

Эхний таван өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Оошоүма П.Дэлгэрбаяр Абигийн хамт таван даваатайгаар башёг тэргүүлж байна. Тэдний араас дөрвөн даваатай найман бөх нэхэж яваа аж. Харин жюүрёо зиндаанд Дэванорюү Т.Тэмүүлэн, Кёкүкайюү Ш.Далайбаатар, макүшита зиндаанд дархан аварга Г.Өсөхбаярын хүү Тошинофүжи Ө.Дэмиджамц нар тэргүүлэгчдийн эгнээнд нэрлэгдэж байна. Макүшитагийн зүүний зургаад эрэмбэтэй Котокэнрюү Г.Билгүүн бэртлийн улмаас энэ удаагийн башёг өнжлөө.

Монгол сүмочдын эхний таван өдрийн оноолт, амжилтын мэдээлэл дараах байдалтай байна

Макүүчи: Ёкозүна Хошёорюү С.Бямбасүрэн 4-1, сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн 4-1, з-5 Тамаваши Б.Мөнх-Оргил 2-3, б-5 Онокацү Б.Чойжилсүрэн 2-3, з-7 Оошоүма П.Дэлгэрбаяр 5-0, б-9 Рога А.Амарсанаа 2-3, з-11 Чиёошома Г.Мөнхсайхан 2-3, з-17 Асахакүрюү Р.Жамъянтогтох 3-2.

Жюүрёо: з-5 Тамашохо Э.Энхманлай 2-3, б-12 Кёкүкайюү Ш.Далайбаатар 4-1, б-13 Дэванорюү Т.Тэмүүлэн 4-1.

Макүшита: б-2 Тошинофүжи Ө.Дэмиджамц 3-0, з-6 Котокэнрюү Г.Билгүүн өнжсөн, б-16 Казэноүми Ц.Билгүүн 1-1, з-17 Хокүтэнкай Г.Сүхбат 0-2, з-43 Госэйзан Б.Мөнх-Од 0-2, б-49 Саданохикари Д.Наранцогт 0-2, м60 Ваканофүжи Т.Бөхчулуун 2-0.

Санданмэ: б-5 Дайшохо Ч.Шижирбаяр 1-1, б-17 Тэнросэй С.Лувсангомбо 1-1, б-72 Тацүбаяма М.Буянтогтох 2-0.

Жонидан: з-6 Сачинофүжи Г.Оргил 2-1.

Жонокүчи: з-19 Асахифүжи Б.Очирсайхан 3-0, б-19 Тэншёояма Г.Отгонбат 2-1.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу