13.8 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Олимпын мөнгөн медальт Евгения Медведева Монголд тоглолтоо хийнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

ОХУ-ын уран гулгалтын тамирчид сүүлийн жилүүдэд допингийн асуудлаас болж олон улсын тэмцээнүүдээс хасагдсан ч 2026 оны Италийн Олимпын наадамд тодорхой нөхцөлийн дагуу оролцох боломжтой болоод байна.

Энэ хугацаанд Оросын уран гулгагчид шоу тоглолтуудад идэвхтэй оролцож, дэлхийн үзэгчдэд өөрсдийн ур чадвараа харуулсаар иржээ. Монголын үзэгчид ч дэлхийн алдарт уран гулгагчдыг дэргэдээс нь харах сайхан боломжийг дахин эдлэх гэж байна.

2025 оны тавдугаар сарын 24, 25-нд “Steppe Arena” мөсөн ордонд болох “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоу тоглолтод Олимпын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга, Европын хошой аварга Евгения Медведева тэргүүтэй уран гулгагчид оролцоно. Тэрээр 2018 оны хоёрдугаар сард БНСУ-ын Пёнчан хотод болсон өвлийн олимпоос мөнгөн медаль хүртэж, алдарт дасгалжуулагч Этери Тутберидзе-гийн удирдлага дор бэлтгэл хийж байсан юм.

Медведева сүүлийн жилүүдэд дэлхийн шоу тоглолтуудад тогтмол оролцож, уран гулгалтын ур чадвараа үзэгчдэд толилуулсаар ирсэн.

Энэхүү тоглолтод:

  • Евгения Медведева
  • Дэлхийн дөрвөн удаагийн аварга Алексей Ягудин
  • Олимпын аварга София Самодураво
  • Мөн хойд хөршийн 16 хүний бүрэлдэхүүнтэй уран гулгалтын баг оролцох юм.

Зохион байгуулагчид мөсөн дээрх гайхамшигт тоглолт Монголын үзэгчдэд мартагдашгүй дурсамж үлдээнэ гэдгийг онцолж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

1 COMMENT

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here