Friday Night 139 тулаанд Монголын төлөөлөл октагонд гарна
Өнөөдөр “One Championship” холбооны ээлжит эвент болох “Friday Night 139” зохион байгуулагдана. Тус тулааны хүрээнд монгол тулаанч Б.Бат-Очир Австралийн тамирчин Аластайр Волдерстой хүч үзэхээр байна.
Б.Бат-Очирын амжилт, өрсөлдөгчийн өмнөх тулаан болон эхлэх цаг
Б.Бат-Очир 24 настай бөгөөд Тайландын “Teiwaz Striking” багийн тамирчин. Тэрээр “One Championship”-д өмнө нь хоёр удаа тулалдаж, хоёуланд нь өрсөлдөгчөө хугацаанаас нь өмнө ялсан. Тодруулбал, 2024 оны тавдугаар сард япон гаралтай бразил тулаанч Фабио Харадаг буулгаж авсан бол өнгөрсөн оны наймдугаар сард Бразилын Харлиссон Нунезийг ялж байсан юм.
Харин Аластайр Волдерс өнгөрсөн аравдугаар сард тус холбоонд анхны тулаанаа Узбекистаны Асадбек Эркиновын эсрэг хийж, хоёрдугаар үед хүнд цохилтоор буулган авчээ.
Тулаан Тайландын Бангкок хотод болох бөгөөд эхний тоглолт Улаанбаатарын цагаар 19:30 цагт эхлэх хуваарьтай байна.







Амжилт хүсье, сайн тулалдаарай
Монгол тамирчиндаа үргэлж дэмжинэ