-11.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

Playtime 2026-д хэн ирэх нь тодорхой боллоо: эхний line-up зарлагдав

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Гурван өдрийн фестивалийн огноо, байршил баталгаажив

Азийн тэргүүлэх хөгжмийн фестиваль болохоор зорьж буй “Playtime” хөгжмийн наадам энэ жил долдугаар сарын 2-4-ний өдрүүдэд, нийт гурван өдөр үргэлжилж “Плэйтайм” хүрээлэнд зохион байгуулагдахаар товлогдсон. Ирэх зуны гол хөгжмийн арга хэмжээний нэгээр нэрлэгдэж буй тус наадмын эхний line-up албан ёсоор олон нийтэд танилцуулагдлаа.

Molchat Doma, HYUKOH зэрэг олон улсын нэртэй хамтлагууд тайзнаа гарна

Өнөө жилийн Playtime-ийн үндсэн програмд “Molchat Doma“, “Kings of Convenience“, “DIIV“, “STEREOLAB“, “HYUKOH“ зэрэг нэр хүндтэй уран бүтээлчид headliner статустайгаар оролцохоор болжээ. Ингэснээр фестивалийн гол тайз олон улсын танигдсан инди, альтернатив, модерн чиглэлийн хамтлагуудаар дүүрэх нь тодорхой болов.

Line-up-ийн эхний хэсэг олон нийтэд зарлагдсантай зэрэгцэн наадмын тасалбар албан ёсоор худалдаанд гарсан талаар зохион байгуулагчид мэдээлсэн. Хөгжмийн наадамд оролцох сонирхолтой үзэгчид тасалбарыг Playtimefestival.com вебсайтаар дамжуулан онлайн хэлбэрээр худалдан авах боломжтой.

Playtime 2026-д хэн ирэх нь тодорхой боллоо: эхний line-up зарлагдав
- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу