-23.9 C
Ulaanbaatar
Лхагва, 2 сар 4, 2026

200 саяын Ерөнхий сайдын нэрэмжит шагнал Э.Амартүвшинд

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2026 оны Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг Ардын жүжигчин, дэлхийн нэрт баритон Э.Амартүвшинд олгохоор шийдвэрлэв. Шагналын 200 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон байна.

Дэлхийн дуурийн тайзнаа тогтсон нэр хүнд

Э.Амартүвшин 2009–2016 онд Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт дуучнаар ажиллаж, улмаар Бүгд Найрамдах Итали Улсад уран бүтээлээ үргэлжлүүлэн, олон улсын хэмжээний дуурийн дуучнаар нэрээ бататгасан.

Тэрээр “Кармен”, “Травиата”, “Риголетто”, “Евгений Онегин”, “Тоска”, “Айда”, “Троваторе” зэрэг дэлхийн сонгодог дууриудын гол болон чухал туслах дүрүүдийг бүтээж, Итали, Франц, Герман, Австри, Испани, Орос, Япон, Сингапур, Англи, Бельги, АНУ, Унгар, Болгар, Хятад зэрэг олон улсын нэр хүндтэй театрын тайзнаа Монголын дуурийн урлагийн чансааг харуулж ирсэн. Энэ бүхнээрээ түүнийг өнөө цагийн шилдэг баритонуудын эгнээнд багтдаг хэмээн үнэлдэг.

Монголыг дэлхийд таниулсны үнэлгээ

Засгийн газраас 2022 онд баталсан 260 дугаар тогтоолоор “Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад онцгой амжилт гаргасан иргэн, баг, хамтлагт Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгох журам” үйлчилж эхэлсэн.

Энэ удаагийн шийдвэрээр Э.Амартүвшинг тус журмын хүрээнд Монголын нэр хүндийг дэлхийн тайзнаа өндөрт өргөсөн уран бүтээлчийн хувьд албан ёсоор үнэлж, Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг хүртээхээр болсон нь урлагийн салбарт нь төдийгүй Монголын соёлын зөөлөн хүчний бодлогод чухал үйл явдал болж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу