Хэсгийн шат Копенгагенд 3 сарын 27–29-нд болно
Монголын цахим спортын шилдэг багуудын нэг The MongolZ олон улсын томоохон тайзанд дахин гарахаар боллоо. Баг BLAST Open Rotterdam 2026 тэмцээнд албан ёсны урилга авч, хэсгийн шатанд өрсөлдөх нь тодорхой болоод байна.
Тэмцээний хэсгийн шат 2026 оны 3 дугаар сарын 27–29-ний өдрүүдэд Данийн нийслэл Копенген хотод зохион байгуулагдах бөгөөд The MongolZ энэ шатанд дэлхийн шилдэг багуудтай мөр зэрэгцэн тоглоно.
Монголын багийн хувьд олон улсын тайзанд дахин гарах боломж
BLAST Open Rotterdam 2026 нь The MongolZ багийн хувьд олон улсын тавцан дээр өөрсдийн тоглолт, тогтвортой байдлаа дахин харуулах чухал боломж гэж үзэгдэж байна.
Сүүлийн жилүүдэд тус баг Европ, дэлхийн өндөр түвшний тэмцээнүүдэд тогтмол оролцож, топ багуудтай эн зэрэгцэн өрсөлдөж ирсэн. Энэ удаагийн урилга нь багийн өмнөх амжилт, тогтвортой чансааг баталгаажуулсан дараагийн алхам болж байна.
The MongolZ багийг олон улсын тэмцээнүүдэд тогтмол оролцож, хувийн болон багийн хөгжилдөө анхаарч ажиллахад санхүү, логистикийн том дэмжлэг үзүүлж буй байгууллага бол багийн ивээн тэтгэгч 1xBet Монгол юм.
Цаашдын хүлээлт
Одоогоор тэмцээний дэлгэрэнгүй сугалаа, The MongolZ-ийн эхний өрсөлдөгч багуудын тухай мэдээлэл албан ёсоор зарлагдаагүй ч, багийн тоглолтыг хүлээж буй дотоод, гадаад хөгжөөн дэмжигчдийн хүлээлт аль хэдийн өсөөд байна.
Копенгаген дэх хэсгийн шатанд амжилттай тоглож чадвал The MongolZ баг BLAST Open Rotterdam 2026 тэмцээнд өндөр амжилт үзүүлэх, улмаар Монголын цахим спортын нэр хүндийг улам өргөх боломжтой.







The MongolZ-оороо бахархаж байна
Амжилт хүсье, заавал дэмжинэ