-11.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

Архангайн А.Тодмагнай 832 бөхийн барилдаанд арав давж түрүүлэв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

“Тарвалин” хийдийн нэрэмжит барилдаанд Архангайн заан түрүү бөхөөр тодров

Сар шинийн баярт зориулсан, сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан зохион байгуулагдаж, нийт 832 бөх зодоглолоо. Энэ удаагийн барилдааныг “Тарвалин” хийдийн нэрэмжит болгон зохион байгуулсан бөгөөд өрсөлдөөн ширүүн, дэвжээ халуун байсаар Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат, “Бөх Билэгт” дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй сумын заан Амарсайханы Тодмагнай арав давж түрүүлэв.

Харин үзүүр бөхөөр Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээний бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй сумын заан Батбаярын Золбаяр шалгарсан байна.

Шөвгөрсөн бөхчүүд

Барилдааны шөвгийн байранд дараах бөхчүүд шалгарлаа.

Их шөвөгт:

  • Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат, “Алтай Агро Трейд” ХХК, “Хантайшир” дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй сумын заан Л.Отгонбаяр
  • Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй сумын заан Б.Цогт

Дунд шөвөгт:

  • Орхон аймгийн харьяат, сумын заан М.Цогтгэрэл
  • Төв аймгийн харьяат, сумын заан М.Өсөхбаяр
  • Завхан аймгийн харьяат, сумын заан Б.Лхагварагчаа

Бага шөвөгт:

  • Говь-Алтай аймгийн заан У.Буянтогтох
  • Өвөрхангай аймгийн заан Э.Бямбаабаатар
  • Баян-Өлгий аймгийн заан Б.Жандос
  • Архангай аймгийн заан Ч.Даваадорж
  • Баян-Өлгий аймгийн заан С.Ердаулет
  • Архангай аймгийн залуу бөх Б.Цэрэнбат нар үлдэв.

Бай шагнал, дараагийн барилдааны мэдээлэл

“NTV” телевизийн хамт олон уламжлалын дагуу түрүү бөхөд хоёр сая төгрөг, үзүүр бөхөд нэг сая төгрөг, их шөвөгт үлдсэн хоёр бөхөд тус бүр 500 000 төгрөгийн бай шагналыг өргөмжлөлийн хамт гардуулав.

Маргааш 12:00 цагаас аймаг, цэргийн харцага, начин цолтой бөхчүүдийн сар шинийн барилдаан болох товтой байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу