Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар 2025 оны тавдугаар сарын 9-ний өдөр Москва хотноо болох Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойд оролцохоор болжээ.
Тэрбээр тус арга хэмжээний хүрээнд Ерөнхийлөгч В.В.Путинтэй албан ёсны уулзалт хийж, хоёр улсын харилцаа болон хамтын ажиллагааны талаар санал солилцох юм.
Тавдугаар сарын 9-ний өдөр Улаан талбайд болох Ялалтын баярын ёслолд олон улсын бусад төрийн тэргүүнүүд болон өндөр албан тушаалтнуудтай хамт оролцоно. Мөн Александровын цэцэрлэгт байрлах “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөж, дайнд амь эрсэдсэн баатруудын дурсгалыг хүндэтгэх аж.
Үүнээс гадна Ерөнхийлөгч Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэн дахь “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөх бөгөөд БНМАУ-ын баатар болон Хөдөлмөрийн баатар цол хүртсэн ЗХУ, ОХУ-ын иргэдийн төлөөлөлтэй уулзах төлөвтэй байна.
Онцлох үйл явдлын нэг нь Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Ялалтын баярын жагсаалд оролцож, Улаан талбайд алхах явдал юм гэж Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэв.
Манай цэргүүдийг Оросын жагсаалд оролцоно гэж сонсоод бахархлаа!
Түүхэн ялалтын ойд оролцож байгаад баяр хүргэе!