Үндэсний шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнийг зарлалаа
Монголын волейболын холбоо шинэ журмын дагуу Монгол Улсын Үндэсний шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнийг албан ёсоор зарлалаа. Энэ удаагийн бүрэлдэхүүнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 30 шилдэг тамирчин багтсан байна.
“Darkhan Moguls”-оос сонгогдсон 6 тамирчин
Өргөтгөсөн бүрэлдэхүүнд “Darkhan Moguls” багаас нийт зургаан тамирчин сонгогдсон нь тус багийн бэлтгэл, тоглолтын түвшин болон тамирчдын ур чадвар өндөр хэмжээнд хүрснийг илтгэх үзүүлэлт гэж үзэж байна.
“Darkhan Moguls” багаас сонгогдсон тамирчид:
Эрэгтэй:
Г.Төрмандах
Т.Пүрэвдорж
М.Уранбаяр
Эмэгтэй:
Х.Нэргүй
С.Булгантамир
Ж.Энхсоёл





