Шөнийн автобус 4 чиглэлээр 02:00 цаг хүртэл явж байна

Нийтийн тээврийн шөнийн автобус иргэдэд үйлчилж эхэлжээ. Дөрвөн чиглэлд нийт долоон автобус явуулах бөгөөд үйлчилгээ оройн 22:00 цагаас шөнийн 02:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Шөнийн автобусны чиглэлүүд

ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон”
ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх”
ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай”
ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ”

Тасалбарын үнэ

Хот доторх чиглэлүүдээр автобусаар зорчих төлбөр 1,000 төгрөг байна. Харин ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000 төгрөг, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу