-11.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

The MongolZ баг Украины B8-г нэмэлт цагт буулган авлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Ancient дээрх хүчтэй эхлэл, Mirage дээр алдаа гарлаа

CS2 төрлийн “PGL Cluj-Napoca 2026” тэмцээнээр Монголын төлөө өрсөлдөж буй “The MongolZ” баг өчигдөр /2026.02.16/ Украины “B8” багтай тулж, 2:1 гэсэн харьцаатай ялалт байгууллаа. Багийн ерөнхий ивээн тэтгэгчээр 1xBet ажиллаж байна.

Цувралын эхний мап Ancient дээр The MongolZ тоглолтын эхнээс давуу байж, раундуудыг тогтвортой авч, өрсөлдөгчийг тактикаар илт илүүрхэн хожсон.

Хоёр дахь мап Mirage нь Монголын багийн сонгосон мап байсан ч тоглолтын явцад хэд хэдэн шийдвэрлэх раунд алдаж, B8 боломжийг нь ашиглан хариу довтолж, цувралын тоог 1:1 болголоо.

Nuke дээр нэмэлт цагт шийдэгдсэн ширүүн тоглолт

Шийдвэрлэх мап Nuke дээр The MongolZ үндсэн цагт тоглолтыг хааж болмоор мөчүүдийг гартаа оруулж байсан ч тэдгээрийг бүрэн ашиглаж чадалгүй, тоглолт нэмэлт цагт шилжив. Нэмэлт раундуудад Монголын баг хамгаалалт, довтолгооны хослолоо илүү сайн хэрэгжүүлж, B8-ийн алдааг оноонд шилжүүлснээр цувралыг 2:1-ээр хааж ялалтаа баталгаажуулсан.

Энэ цувралд 910 онцгой тоглолт үзүүлсэн. Тэр гурван мапийн турш ганцаарчилсан мөргөлдөөнүүдэд өндөр үр дүн гаргаж, шийдвэрлэх раундуудад багаараа хожил авахад олон удаа нөлөө үзүүлсэн бөгөөд хувь үзүүлэлтээрээ сервер дэх бүх тоглогчдыг тэргүүлсэн байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

1 сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу