Ш.Энхийн-Од сэлгээнээс 12 оноо авлаа: Osceola Magic хоёр дараалан хожив

NBA-гийн Хөгжлийн лигт өрсөлдөж буй Osceola Magic баг Memphis Hustle-ийн талбайд зочлон, 101:98-ийн харьцаатай ялалт байгууллаа. Ингэснээр Ш.Энхийн-Одын баг улирлын эхний хоёр тоглолтоо хожлоор өндөрлүүлжээ.

Улирлын нээлтийн тоглолтдоо талбайдаа сайн хамгаалж ялсан Osceola Magic энэ удаа айлын талбайгаас гурван онооны зөрүүтэй хожил авчээ.

Ш.Энхийн-Од 12 оноо, хоёр хаалт бүртгүүлэв

Ш.Энхийн-Од сэлгээнээс тоглолтод оролцож, багтаа дараах үзүүлэлтээр хувь нэмэр оруулсан байна:

  • 12 оноо;
  • 1 самбараас бөмбөг авалт;
  • 1 оновчтой дамжуулалт;
  • 2 хаалт.

Багийн оноо авалтыг Malaki Branham 30 оноогоор тэргүүлжээ. Харин Ricky Council 24 оноо, 12 самбараас бөмбөг авалтаар дабл-дабл гүйцэтгэж, ялалтад чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

Дараагийн тоглолтоо талбайдаа хийнэ

Memphis Hustle-ээс Eric Dixon 20, Karim Lopez 16 оноо авсан ч баг нь ялалтад хүрч чадсангүй.

Osceola Magic дараагийн тоглолтдоо Mexico City Capitanes багийг талбайдаа хүлээн авна. Уг тоглолт орон нутгийн цагаар арваннэгдүгээр сарын 12-нд болох хуваарьтай байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу