-11.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

Олимпод түүх бүтээлээ: А.Ариунбат уулын цанаар Монголын шинэ хуудсыг нээв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

“Милан-Кортина 2026” өндөрлөхөд дөрөв хоног үлдээд байна

“Милан-Кортина 2026” өвлийн олимпын наадам өндөрлөхөд дөрвөн өдрийн тэмцээн уралдаан үлдлээ. Медалийн хүснэгтийн тэргүүн байрыг Норвегийн шигшээ 15 алт, 8 мөнгө, 10 хүрэлтэйгээр хадгалж байгаа бол зохион байгуулагч Итали 9 алт, 5 мөнгө, 12 хүрэл медальтайгаар удаалж байна. АНУ 7 алттайгаар дараагийн байрт бичигдэж, Франц, Нидерланд, Швед тус бүр 6 алтаар 3–6-р байрын өрсөлдөөнд оржээ. Мөн Герман, Австри, Япон, Швейцар тус бүр 5 алтан медальтайгаар эхний аравт багтсан бол БНХАУ, БНСУ 2 алттайгаар 14–15-р байрт жагсаж байна. Нийт 93 орноос 26 улс ямар нэгэн медаль хүртээд байна.

А.Ариунбат слалом төрөлд 38-р байр эзэлж, анхныхаа олимпыг түүхэн болголоо

Монгол Улсын тамирчин, уулын цаначин А.Ариунбат энэ удаагийн олимпоор Монголын цанын спортын түүхэнд шинэ хуудас нээлээ. Тэрээр олимпын эрхээ гүйлтийн цанын тамирчдын араас авсан нь онцлох үйл явдал болов.

Италийн Бормио хотод болсон уулын цанын слалом буюу туг сүлжих төрөлд А.Ариунбат 96 тамирчнаас 38-р байрт орлоо. Энэ төрөлд эхний гараанаас олон тамирчин замаа дуусгаж чадаагүй бөгөөд нийт 50 оролцогч барианд хүрэлгүй тэмцээнээ өндөрлүүлсэн байна.

А.Ариунбат олимпын наадамд анх удаа оролцохдоо 20 насандаа уулын цанаар уралдсан Монголын анхны тамирчин болж, гүйлтийн цанын тамирчдын араас уулын цанаар олимпын эрх авсан анхны тохиолдлыг мөн бүртгүүллээ. Энэ нь зөвхөн нэг уралдааны дүнгээр хязгаарлагдахгүй, Монголын уулын цанын хөгжлийн хувьд дараагийн шат руу дөхсөн дохио гэж үнэлэгдэхүйц үзүүлэлт боллоо.

“Милан-Кортина 2026” өвлийн олимпын наадмын хаалт ирэх ням гарагт болно.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу