Хөвсгөл нуур дээр үүссэн хар хил рүү автомашин унаж осолдсоны улмаас хоёр хүн нас барсан хэрэг гарчээ. Аймгийн Онцгой байдлын газарт хоёрдугаар сарын 18-ны үдэш 20:16 цагт дуудлага бүртгэгдсэн бөгөөд Ханх сумаас Ренчинлхүмбэ чиглэлд зорчиж явсан долоон хүнтэй УАЗ-Пургон автомашин нуурын хар хил рүү унасан тухай мэдээлсэн байна. Ослын үеэр таван иргэн эсэн мэнд гарсан бол нэг том хүн, нэг хүүхэд автомашинтайгаа живж осолдсоны улмаас амь насаа алдсан талаар эх сурвалж мэдээлжээ. Иймд иргэд мэргэжлийн байгууллагаас өгч буй анхааруулга, зөвлөмжийг дагаж мөрдөж, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхыг санууллаа. Тухайлбал, цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээр авто тээврийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг дахин анхааруулж байна.
NewsMGL
NewsMGL нь Монгол болон дэлхийд өрнөж буй үйл явдлыг шуурхай, ойлгомжтой, хариуцлагатай хүргэдэг мэдээллийн сайт юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи, энтертайнмент, эрүүл мэнд, дэлхий, хэрэг зөрчил зэрэг гол сэдвээр өдөр бүр мэдээлэл нийтэлдэг.
Санал хүсэлт, засварын хүсэлт, хамтын ажиллагаа