-11.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

АНУ 46 жилийн дараа мөсөн хоккейн олимпын алтаа дахин зүүлээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Милан–Кортина 2026 өндөрлөж, хоккейн шигшээ Канад–АНУ хоёрын тулаанаар шийдэгдэв

Италид болсон “Милан–Кортина 2026” өвлийн олимпын наадам өнөөдөр өндөрлөлөө. Олимпын сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн мөсөн хоккейн шигшээ тоглолт болж, NHL-ийн тоглогчид олимпод оролцох тохироо хэрэгжсэнээр Канад, АНУ хоёрын тулааныг хүлээсэн сонирхогчид олон байсан юм.

Хэсгийн шат, хасагдах тоглолтууд: Канад “D”-ээс тэргүүлж, АНУ “C”-г алдаагүй авлаа

Канад “D” хэсэгт гурван хожил байгуулахдаа шайбын зөрүү хамгийн өндөр байсан тул хасагдах шатанд нэгээр шалгарчээ. Үүний дараа тэд эхний шатанд гоц мөргөж, шөвгийн наймд Чехийг 4:3, хагас шигшээд Финландыг 3:2-оор буулган авч финалд шалгарсан байна.

АНУ “C” хэсгийг оноо алдалгүй тэргүүлсэн ч хожлын тоо нь Канадтай харьцуулахад даруухан байсан тул хасагдах шатны эрэмбээр Канадын ард бичигджээ. Улмаар АНУ шөвгийн наймд Шведийг 2:1, хагас шигшээд Словакийг 6:2-оор хожсон байна.

Түүхэн ялалт: АНУ 2:1-ээр хожиж, олимпын гурав дахь алтаа хүртэв

Канад эрэгтэйчүүдийн хоккейн шигшээ олимпод 24 удаа оролцохдоо есөн удаа түрүүлж, дөрвөн мөнгө, гурван хүрэл хүртсэн түүхтэй. Харин АНУ 25 удаа оролцохдоо хоёр алт, найман мөнгө, нэг хүрэлтэй байсан юм.

“Сэм Авгын” хоккейчид хамгийн сүүлд олимпоос алтан медаль зүүснээс хойш 46 жил өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд тэд 2002, 2010 онд шигшээд шалгарсан ч хоёуланд нь Канадад ялагдаж байжээ. Харин энэ удаа АНУ заналт өрсөлдөгчөө 2:1-ээр буулган авч, 46 жилийн хүлээлтээ эцэслэн олимпын гурав дахь алтаа авлаа.

Түүхэн алтыг авчирсан шийдвэрлэх гоолыг “Нью Жэрси Девилз”-ийн Жэк Хьюс оруулсан гэж мэдээлэв.

Алтан медалийг МҮОХ-ны тэргүүн Б.Баттүшиг гардуулжээ

Сонирхуулахад, алтан медалийн шагналыг Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны гишүүн, Монголын Үндэсний олимпын хороо (МҮОХ)-ны тэргүүн Б.Баттүшиг гардуулсан байна.

Хүрэл медаль Финландынх болж, Словакийг 6:1-ээр буулган авлаа

Хүрэл медалийг Финландын хоккейчид хүртжээ. Өнгөрсөн олимпын аварга Финланд медалийн төлөө тоглолтод Словакийг 6:1-ээр илүүрхэж, олимпоос тав дахь хүрлээ зүүлээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу