Монголын циркчид дэлхийг гайхшруулж, Монте-Карлогоос “Хүрэл алиалагч” цом авчирлаа

Дэлхийн циркийн урлагийн хамгийн нэр хүндтэй тайзуудын нэгт тооцогддог, “циркчдийн олимп” хэмээн нэрлэгддэг Монакогийн Гүнт Улсын Монте-Карло хотод зохион байгуулагддаг олон улсын А зэрэглэлийн циркчдийн 48 дахь удаагийн наадам амжилттай болж өндөрлөлөө.

Энэ удаагийн наадамд Монголын циркийн урлагийн шилдэг уран бүтээлчид хүчээ нэгтгэн оролцсон байна. Тодруулбал, Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Энхцэцэг багшийн “Angels”, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Норовсамбуу багшийн “Хүн сарнай”, Б.Янжинбилэг багшийн “Pyramid School of Circus Arts”, мөн Б.Эрдэнэцэцэг багшийн “Цэцэгс” уран нугаралтын төвийн нийт 13 шилдэг нугараач нэгдэн “Lodoi Girls” багаараа тус наадамд оролцжээ.

Ийнхүү Монголын уран нугараачид Гавьяат жүжигчин Л.Энхцэцэгийн дэглэлтээр үзүүлбэрээ амжилттай толилуулж, Монте-Карлогийн олон улсын циркчдийн наадмаас “Хүрэл алиалагч” цомын эзэн болсон байна.

Энэхүү амжилтыг өндрөөр үнэлсэн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам тус багийн уран бүтээлчдийг Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнажээ.

Монголын циркчид дэлхийг гайхшруулж, Монте-Карлогоос “Хүрэл алиалагч” цом авчирлаа
Монголын циркчид дэлхийг гайхшруулж, Монте-Карлогоос “Хүрэл алиалагч” цом авчирлаа
Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу