Монгол Улсын гавьяат тамирчин, марафоны Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт Б.Сэр-Од АНУ-д болсон Бостоны марафонд ур чадвараа сорин оролцлоо.
Дэлхийн хамгийн нэр хүндтэй долоон том цуврал марафоны нэгд тооцогддог энэхүү тэмцээн нь 1897 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн бөгөөд дэлхийн хамгийн эртний марафон гэдгээрээ онцлог юм. Энэ удаагийн 130 дахь Бостоны марафонд Б.Сэр-Од элит гараанд уралдан, 2 цаг 16 минут 41 секундын амжилтаар 54 дүгээр байрт барианд оржээ.
Түүнчлэн Бостоны марафоны элит ангилалд Монголын марафонч анх удаа өрсөлдсөн нь энэ болж байна. Харин Б.Сэр-Од 40-44 насны ангилалд гуравдугаар байрт бичигдсэн амжилт үзүүллээ.
Энэ жилийн Бостоны марафонд дэлхийн 137 орны 30 мянга гаруй тамирчин, гүйгч оролцсон байна.