-12.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

Матад сумын нутагт 3.9 магнитудын газар хөдлөлт бүртгэгджээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Дорнод аймгийн Матад сумын нутагт 15:38 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв. Голомт нь Матад сумын төвөөс зүүн тийш 63 км, Чойбалсан сумын төвөөс зүүн урд тийш 156 км, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвөөс хойд тийш 147 км зайд байсан гэжээ.

Газар хөдлөлтийг хоёр өөр хэмжүүрээр илэрхийлдэг. Магнитуд нь газрын гүнд чичирхийлэл үүссэн эх үүсвэрийн хүчийг, харин балл нь газрын хөрсөн дээр хүмүүс болон барилга байгууламжид хэр мэдрэгдэж байгааг хэмждэг үзүүлэлт юм. Баллын шаталбар 12 хүртэлх ангилалтай байдаг бөгөөд 3-аас доош магнитудын чичирхийлэл ихэнх тохиолдолд тод мэдрэгдэхгүй, харин 7-гоос дээш магнитудын газар хөдлөлт өргөн талбай хамарсан сүйрэл дагуулж болзошгүй гэж тайлбарладаг.

1–3 баллын үед барилга дотор байгаа хүмүүс чичирхийллийг ялимгүй мэдэрч, тавиур дээрх аяга, сав бага зэрэг хөдөлдөг. 4–5 балл хүрвэл хүмүүс сандарч, гэрлийн бүрхүүл зэрэг илүү тод чичирч, суурь муутай эд зүйлс унах магадлал нэмэгддэг бөгөөд олон хүн айдас мэдэрдэг гэж мэдээлэв. Харин 6–7 баллын чичирхийлэлд хүний тэнцвэр алдагдаж, хаалга гацах, ханын хавтан цуурах, цонхны шил хагарах, тавилга эд зүйл байрнаасаа хөдөлж унах зэрэг өөрчлөлтүүд гарч болзошгүй гэжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу