-17.9 C
Ulaanbaatar
Мягмар, 3 сар 3, 2026

3-р сарын 9-нөөс нийтийн тээврийн “Ү” чиглэлийн нэршил “Ч” болж солигдоно

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

11 чиглэлийн эхний үсгийг стандартчилахаар шийджээ

Нийслэлийн нийтийн тээврийн автобусны зарим чиглэлийн нэршлийн эхний үсгийг өөрчлөхөөр болсон байна. Энэ талаар Нийтийн тээврийн бодлогын газрын сүлжээ, төлөвлөлтийн мэргэжилтэн Л.Эрдэнэсувд нийтийн тээврийн чиглэлүүдийг тоо, үсгээр товчлон нэрлэдгийг тайлбарлаж, хот орчмын чиглэлийг “Х”, зуслангийн чиглэлийг “ЗҮ” гэх мэтээр нэрлэдэгийг дурджээ.

“Ү” чиглэл “Ч” болж өөрчлөгдөх ч замнал, хуваарь хэвээр байна

Л.Эрдэнэсувдын мэдээлснээр 2026 оны гуравдугаар сарын 9-ний даваа гарагаас эхлэн “Ү”-гийн 11 чиглэлийг “Ч” нэршилд оруулах шийдвэр гарсан байна. Энэ өөрчлөлтөөр чиглэлийн замнал, цагийн хуваарь, тээврийн хэрэгслийн тоонд өөрчлөлт орохгүй. Тухайлбал, “Ү12” чиглэлийн нэршил “Ч12” болж солигдоно гэж мэдээллээ.

Нэршлийн өөрчлөлтийн зорилго

Нийтийн тээврийн чиглэл, нэршлийг төлөвлөхдөө хүн амын нягтаршил, зорчих хөдөлгөөний урсгал, зорчигчийн тоо зэрэг олон үзүүлэлтээр судалгаа хийдэг бөгөөд уг судалгаанд тулгуурлан дээрх 11 чиглэлийн нэршлийн эхний үсгийг иргэдэд ойлгомжтой болгох, нэг стандарт мөрдүүлэх зорилгоор өөрчилж байгаа гэж тайлбарласан байна.

3-р сарын 9-нөөс нийтийн тээврийн “Ү” чиглэлийн нэршил “Ч” болж солигдоно
- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу