The MongolZ 3DMAX-ийг буулгаж, ESL Pro League S23-ын шөвгийн 8-д шалгарлаа

Тэмцээний хоёрдугаар шатны өрсөлдөөн үргэлжилж байна

CS2-ийн нэгдүгээр зэрэглэлийн “ESL Pro League Season 23” тэмцээний хоёрдугаар шатны тоглолтууд үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө дөрөвдүгээр тойргийн тоглолтууд явагдаж, шөвгийн наймд оролцох дараагийн гурван багийн нэр тодорлоо.

“The MongolZ” баг плей-оффын эрхийн төлөө Францын “3DMAX” багтай тоглон 2:1-ийн харьцаатай ялалт байгуулсан юм. Энэ тоглолтод Монголын баг өрсөлдөгчийн сонгосон “Dust-2” мап дээр 13:10-аар хожсон бол өөрсдийн сонгосон “Ancient” мап дээр 4:13-аар ялагдсан.

Inferno дээр шийдэгдсэн тоглолт, 910-ийн шилдэг тоглолт

Хоёр багийн тоглолт “Inferno” мап дээр шийдвэрлэгдэж, cobrazera болон 910 нарын сайн буудалтын үр дүнд “The MongolZ” 13:10-аар өрсөлдөгчөө буулган авлаа. Өчигдрийн тоглолтын шилдгээр Б.Өсөхбаяр буюу 910 тодорсон байна. “The MongolZ” багийн ивээн тэтгэгчээр 1xBet ажилладаг.

Одоогийн байдлаар “ESL Pro League Season 23” тэмцээний шөвгийн наймд тоглох эрхийг Германы “MOUZ”, ОХУ-ын “Team Spirit”, “The MongolZ”, Туркийн “Aurora Gaming”, “Legacy” багууд аваад байна. Өнөө орой зургаан багийн тоглолтууд явагдсанаар үлдсэн гурван эрхийн эзэд тодорно.

Шөвгийн найман багийн тоглолтууд энэ сарын 13-15-нд Шведийн Стокхольм хотын Annexet цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байгаа. Мөн 2026 он гарснаас хойш хоёр ч томоохон тэмцээний цом өргөсөн Францын “Team Vitality” баг энэ тэмцээнийг өнжиж байгаа билээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу