The MongolZ MOUZ-тай учирч, хүнд статистикийг эвдэх боломжтой туллаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

BLAST Open 2026-д эхний сорилт

CS2 төрлийн “BLAST Open Rotterdam 2026” тэмцээн Данийн Копенгаген хотод эхэлж, 1.1 сая ам.долларын шагналын сантайгаар дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөж байна. Багууд А болон В хэсэгт хуваагдсан бөгөөд хэсэг бүрээс гурван баг плей-офф шатанд шалгарч, тэргүүлсэн багууд шууд шөвгийн дөрөвт үлдэх давуу талтай.

Монголын “The MongolZ” баг дэлхийн чансаагаар урилга авч оролцож байгаа бөгөөд В хэсгийн эхний тоглолтоо Германы “MOUZ” багийн эсрэг өнөө орой 23:00 цагт хийнэ. Тоглолтын ялагч маргааш шөнийн 02:30 цагт “Team Vitality” болон “9z Team” багийн аль ялсантай нь тоглохоор хуваарьлагдсан.

“The MongolZ” багийн ивээн тэтгэгчээр 1xBet ажилладаг.

Хүнд үзүүлэлт ба бодит сорилт

“The MongolZ” баг “MOUZ”-тай өмнө нь долоон удаа учраа таарахад ердөө нэг ялалт байгуулсан бөгөөд сүүлийн таван тэмцээнд дараалан хожигдоод байна. 2026 он гарснаас хойш ч хоёр удаа ялагдсан үзүүлэлттэй.

Хоёр багийн хооронд болсон нийт 12 map-аас Монголын баг зөвхөн нэг дээр ялсан нь энэ тоглолт амаргүй байхыг илтгэж байна. Ийм сул статистикийг тэд “Team Vitality”-ийн эсрэг ч үзүүлж байгаагүй нь анхаарал татаж байна.

Багийн нөхцөл байдал

Өмнөх “ESL Pro League Season 23” тэмцээний үеэр дасгалжуулагч “maaRaa” буюу Б.Эрдэнэдалай багтайгаа хамт байж чадаагүй бол энэ удаад ч мөн адил газар дээр нь оролцох боломжгүй, зайнаас холбогдон зөвлөгөө өгөхөөр болжээ.

Энэ удаагийн тоглолт нь “The MongolZ” багийн хувьд зөвхөн тэмцээний эхлэл бус, таагүй статистикийн эсрэг тоглох бодит сорилт болж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу