“BLAST Open Rotterdam 2026”: The MongolZ плей-оффт шалгарч, дараагийн шатанд өрсөлдөнө

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Counter-Strike 2 тоглоомын 1.1 сая ам.долларын шагналын сантай “BLAST Open Rotterdam 2026” тэмцээний хэсгийн шат өндөрлөж, шилдэг багууд хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авлаа.

Дэлхийн шилдэг 16 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдсөнөөс Украины “Natus Vincere”, Францын “Team Vitality”, Монголын “The MongolZ”, ОХУ-ын “Parivision”, Саудын Арабын “Team Falcons”, Туркийн “Aurora Gaming” багууд плей-оффт шалгарсан байна.

Шийдвэрлэх тоглолт ба ялалт

“The MongolZ” баг “В” хэсгээс шалгарахын төлөө ОХУ-ын “Team Spirit”-тэй учраа тааран тоглож, 2:0 харьцаатай ялалт байгуулжээ. Ингэснээр тэд хасагдах шатанд Туркийн “Aurora Gaming” багтай тоглохоор болсон байна.

Хоёр баг өмнө нь олон улсын тэмцээнд 12 удаа таарч тоглоход “The MongolZ” есөн удаа ялалт байгуулж байсан статистиктай.

Дараагийн шатны тоглолтууд

Плей-оффын тоглолтууд Нидерландын Роттердам хотын 16 мянган хүний багтаамжтай “Ahoy Arena”-д гуравдугаар сарын 27-29-ний хооронд зохион байгуулагдана. Аварга баг 250 мянган ам.долларын шагнал хүртэх бол дэд байр эзэлсэн баг 160 мянган ам.долларын шагнал авах юм.

“The MongolZ” баг уламжлал ёсоор 1xBet-ийн дэмжлэгтэйгээр тэмцээнд оролцож байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу