Монголын 3×3 шигшээ багууд эхний өрсөлдөгчдөө мэдлээ

Сагсан бөмбөгийн 3×3-ын Азийн аварга шалгаруулах тэмцээн Сингапурт үргэлжилж байна.

Өнгөрсөн хоёр өдөр урьдчилсан шатны тоглолтууд явагдаж, хэсгийн үндсэн шатанд өрсөлдөх багууд тодорчээ. Харин маргааш хэсгийн тоглолтууд эхлэх юм.

Монголын эрэгтэй шигшээ “А” хэсгийг тэргүүлж байгаа бөгөөд маргааш 15:50 цагт Тайванийн багтай эхний тоглолтоо хийнэ. Үүний дараа 18:40 цагаас Филиппинтэй тоглож, хэсгийн шатны тоглолтоо өндөрлүүлэх хуваарьтай байна.

Эмэгтэй багийн хувьд 15:00 цагт Малайзын эсрэг эхний тоглолтоо хийхээр болжээ. Харин хэсгийн сүүлийн тоглолтод Азийн аваргад нэг удаа түрүүлж байсан Шинэ Зеландын хүчтэй багтай учраа таарсан байна.

Энэ удаагийн тэмцээний медальтнууд энэ сарын 5-ны ням гарагт тодорно.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу