The MongolZ өнөөдөр Astralis-тай плей-оффын эрхийн төлөө тоглоно

PGL Bucharest 2026 тэмцээний хамгийн чухал тулаануудын нэг 21:00 цагаас эхэлнэ

Румын улсын нийслэл Бухарест хотод үргэлжилж буй CS2 төрлийн “PGL Bucharest 2026” тэмцээнд Монголын The MongolZ баг өнөөдөр Дани улсын Astralis багийн эсрэг шийдвэрлэх тоглолтоо хийх гэж байна. Уг тоглолт 21:00 цагаас эхлэх бөгөөд ялалт байгуулсан баг нь шууд шигшээ шатанд шалгарч, тайзны тоглолт хийх эрхээ авах юм.

Энэ учраа нь 2-0 гэсэн үзүүлэлттэй яваа хоёр багийн хооронд болохоороо онцгой ач холбогдолтой. Иймээс өнөөдрийн тоглолт бол The MongolZ-ийн хувьд тэмцээний дараагийн шатанд гарах эсэхийг шийдэх хамгийн чухал мөчүүдийн нэг болж байна. Astralis хэдийгээр Counter-Strike-ийн түүхэнд том нэртэй, асар их туршлагатай баг боловч Монголын баг ч сүүлийн саруудад олон улсын түвшинд тогтвортой, итгэлтэй тоглолт үзүүлж байгаагаараа анхаарал татаж байгаа юм.

EYEBALLERS-ийг 2:0-ээр хожсон ялалт The MongolZ-ийг том сорилтын өмнө авчирлаа

Өнөөдрийн тоглолтын өмнө The MongolZ хэсгийн шатны хоёр дахь тулаандаа Шведийн EYEBALLERS багийг 2:0 харьцаатайгаар илүүрхэн хожсон. Энэ цувралд Монголын баг буудалтын гүйцэтгэл, байрлал эзлэлт, багийн уялдаа холбоогоороо өрсөлдөгчөөсөө илт давуу байж, хяналттай тоглолтыг үзүүлсэн байна.

EYEBALLERS-ийн эсрэг ялалт нь The MongolZ-ийн зөвхөн амжилтын цувралыг үргэлжлүүлсэн төдий биш, харин өнөөдрийн Astralis-тай хийх том тоглолтын өмнө форм нь сайн байгааг харуулсан чухал үзүүлэлт боллоо. Хэрэв тэд энэ эрчээ хадгалж чадвал “PGL Bucharest 2026” тэмцээний тайзны шатанд гарах бүрэн боломжтой.

The MongolZ багийн ивээн тэтгэгчээр 1xBet ажиллаж байгаа бөгөөд багийн олон улсын тэмцээн дэх оролцоо, тасралтгүй хөгжлийг дэмжиж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

2 САНАЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу