Монгол хэл, бичгийн шалгалт энэ пүрэв, баасан гарагт болно

10, 11, 12 дугаар ангийн сурагчид хуваарийн дагуу шалгалтаа өгнө

Монгол хэл, бичгийн шалгалтыг энэ сарын 9, 10-ны пүрэв, баасан гарагт зохион байгуулахаар болжээ.

Энэхүү шалгалтыг Монгол Улсын их, дээд сургуульд элсэн суралцах иргэдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээний түвшин, мөн харилцааны соёл, монгол хэлний мэдлэгийг тогтоох зорилгоор зохион байгуулдаг байна.

Шалгалтын хуваарийн дагуу 12 дугаар ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 9-нд 10:00-11:40 цагийн хооронд шалгалтаа өгнө. Харин 11 дүгээр ангийн сурагчид дөрөвдүгээр сарын 10-нд 10:00-11:40 цагт, 10 дугаар ангийн сурагчид мөн өдөр 14:00-15:40 цагийн хооронд монгол хэлний шалгалтад оролцох юм.

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 25-нд түүхийн хичээлээр эхэлнэ

2026 оны элсэлтийн шалгалт ирэх зургаадугаар сарын 25-нд түүхийн хичээлийн шалгалтаар эхлэхээр товлогджээ.

Зохион байгуулагчдын зүгээс шалгуулагчдыг шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө шалгалтын байрандаа ирсэн байх, мөн анги танхимдаа 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх шаардлагатайг дахин сануулсан байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу