Булганы цэвэрлэх байгууламжийн саарал усны талбайн далан задарч, шуурхай засвар хийжээ

Булган аймгийн Булган сумын Рашаант дөрөвдүгээр багт байрлах цэвэрлэх байгууламжийн саарал ус хуримтлуулах талбайн далан өчигдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 8-нд задарсан байна.

Энэ асуудалтай холбогдуулан Булган сумын Засаг даргын Тамгын газар болон Тохижилт үйлчилгээний ангийн нийт 30 албан хаагч, гурван техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ.

Мөн аймгийн Шуурхай штабын даргаар ахлуулсан өргөтгөсөн бүрэлдэхүүн газар дээр нь шуурхай ажилласан байна. Тодруулбал, аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Байгаль орчны газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, “Булган мээж” ОНӨХХК, “Булган АЗЗА” зэрэг байгууллагын 100 гаруй албан хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, даланг засварлажээ.

Ийнхүү задарсан даланг холбогдох байгууллагууд хамтран богино хугацаанд сэргээн зассан байна.

Булганы цэвэрлэх байгууламжийн саарал усны талбайн далан задарч, шуурхай засвар хийжээ
Булганы цэвэрлэх байгууламжийн саарал усны талбайн далан задарч, шуурхай засвар хийжээ
Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу