“Stray Kids”-ийн “Do It” клип 100 сая үзэлт давж, хамтлагийн шинэ амжилтыг нэмлээ

БНСУ-ын “Stray Kids” хамтлаг к-попын тэргүүлэх хамтлагуудын нэг гэдгээ дахин нотолж, “Do It” дууны клип нь YouTube дээр 100 сая үзэлт давсан амжилтад хүрлээ.

Тус клипийг анх 2025 оны 11 дүгээр сарын 21-нд YouTube-т байршуулсан бөгөөд ийнхүү 100 сая хандалттай болсон нь “Stray Kids” хамтлагийн энэ босгыг давсан 19 дэх клип болж байна.

Үүнээс өмнө тэдний God’s Menu, MIROH, Back Door, My Pace, Thunderous, MANIAC, Hellevator, Christmas EveL, CASE 143, S-Class, Red Lights, LALALALA, CIRCUS, VENOM, Chk Chk Boom, MEGAVERSE, CHEESE, CEREMONY зэрэг уран бүтээлүүд мөн 100 саяас дээш үзэлттэй болсон юм.

Үүнтэй зэрэгцэн Японоос ч бас нэгэн сайхан мэдээ иржээ. “Stray Kids” хамтлагийн хит бүтээлүүдийн нэг болох “MANIAC” дуу Японд 100 сая хүнд хүрч, платин сертификат хүртсэн байна.

Мөн тус хамтлагийн олон улсын тайз дахь оролцоо үргэлжилсээр байгаа бөгөөд зургаадугаар сарын 6-нд Нью-Йоркт болох The Governors Ball Music Festival, есдүгээр сарын 11-нд Бразилд зохион байгуулагдах Rock in Rio наадамд оролцохоор уригдаад байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу