“The MongolZ” хүрэл медаль хүртэж, 150 мянган ам.долларын шагнал авлаа

Бухарестын тэмцээнд Монголын баг шилдэг гуравт шалгарчээ

Цахим спортын Counter-Strike 2 төрлийн хоёрдугаар зэрэглэлийн PGL Bucharest 2026 тэмцээний шигшээ шатны тоглолтууд Румын улсын Бухарест хотод боллоо.

Нийт 1.2 сая ам.долларын шагналын сантай энэ тэмцээнд Монголын “The MongolZ” баг гуравдугаар байр эзэлж, хүрэл медалийн болзол хангасан байна.

Шөвгийн найм болон хагас шигшээд хүчтэй өрсөлдсөн

Манай баг уржигдар болсон шөвгийн наймын тоглолтод ОХУ-ын “PARIVISION” багийг 2:1-ийн харьцаатай буулган авсан. Харин өчигдөр хагас шигшээ шатанд “FUT Esports” багтай тоглоод 0:2-оор ялагджээ.

Ингэснээр “The MongolZ” гуравдугаар байрын төлөөх тоглолт хийх эрхтэй болсон юм.

Францын багийг илт давуу хожиж, гуравдугаар байрыг баталгаажуулав

Өнөөдөр болсон хүрэл медалийн төлөөх тоглолтод Монголын баг Францын “3DMAX” багтай учраа тааран, 2:0-ийн харьцаатай илт давуу ялалт байгууллаа.

Энэ тоглолтын турш “The MongolZ”-ийн тоглогчид өрсөлдөгчдөө ердөө долоон үе алдаж, нийт 26 үе авсан байна. Багаас “Techno” буюу М.Содбаяр хамгийн өндөр үзүүлэлттэй тоглож, ялалтад голлох нөлөө үзүүлжээ.

2026 оны анхны медалиа авч, дэлхийн чансааны тавд бичигдэж эхэллээ

“The MongolZ” баг 2026 он гарснаас хойш өндөр түвшний таван тэмцээнд оролцсон бөгөөд энэ удаад анхны медальт байраа ийнхүү хүртэж байна.

PGL Bucharest 2026 тэмцээнд гуравдугаар байр эзэлснээр тус баг 150,000 ам.долларын шагнал гардсан төдийгүй дэлхийн чансааны эхний тавд багтаж эхэлжээ.

Дараагийн тэмцээн нь Казахстаны Астанад болно

“The MongolZ” багийн дараагийн оролцох томоохон тэмцээн нь тавдугаар сарын 7-ноос Казахстан улсад эхлэх “PGL Astana 2026” юм.

1.6 сая ам.долларын шагналын сантай энэ тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөх бөгөөд Монгол Улсаас “The MongolZ” багаас гадна “The Huns Esports” баг мөн оролцохоор байна.

Мөн “The MongolZ” багийн ивээн тэтгэгчээр 1xBet ажиллаж байгааг онцолж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу