Жастин Бибер Coachella-аас 10 сая давсан орлого олсон ч тоглолт нь шүүмжлэл дагууллаа

Coachella Valley Music and Arts Festival энэ жил ч тайзны үзүүлбэрээс гадна уран бүтээлчдийн орлогоор олны анхаарлыг татсаар байна. Энэ удаа хамгийн их яригдсан хүмүүсийн нэг нь Жастин Бибер болж, тэр фестивалийн хүрээнд хийсэн хоёр тоглолтоосоо 10 сая ам.доллароос давсан орлого олсон гэх мэдээлэл гарчээ.

Фестивалийн хөтөлбөрт багтсан хоёр тусдаа тоглолтынхоо ачаар Бибер ийм хэмжээний орлого олсон гэж мэдээлэгдсэн байна. Тэр эхний тоглолтоо аль хэдийн хийсэн бол хоёр дахь удаагаа дөрөвдүгээр сарын 18-нд дахин тайзнаа гарахаар болжээ.

Гэвч өндөр орлоготой энэ тоглолт үзэгчдийн хүлээлтийг бүрэн хангаж чадсангүй гэх үнэлгээ гарч байна. Жастин Бибер богино хугацаанд үргэлжилсэн үзүүлбэрийнхээ үеэр шинэ дуунуудаасаа гадна хуучны хит бүтээлүүдээ ч дуулсан байна.

Гэсэн ч түүний тайзан дээр хийсэн зарим сонголт маргаан дагуулжээ. Тухайлбал, зарим үед сууж байгаад зөөврийн компьютер ашиглан контент ажиллуулсан нь шүүмжлэлийн бай болсон байна.

Үзэгчдийн зүгээс ирсэн сэтгэгдлүүдэд тоглолтын нийт уур амьсгал болон үзүүлбэр хүлээлтээс доогуур байлаа гэсэн байр суурь давамгайлжээ. Гэсэн хэдий ч Жастин Бибер Coachella-гийн түүхэн дэх хамгийн өндөр орлоготой оролцогчдын нэг болсон талаар яригдаж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу