17.5 C
Ulaanbaatar
Даваа, 5 сар 19, 2025

BTS хамтлагийн Жинг үнссэн эмэгтэйн хэргийг прокурорт шилжүүлжээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллага алдарт “BTS” хамтлагийн гишүүн Ким Сок Жин (Жин)-ийг олон нийтийн арга хэмжээний үеэр үнссэн япон эмэгтэйн хэргийг прокурорт шилжүүлсэн талаар мэдээллээ.

Тус хэрэг нь 2024 оны зургадугаар сарын 13-нд болсон бөгөөд Жин цэргийн албанаасаа халагдсаныхаа дараахан шүтэн бишрэгчдэд зориулсан “үнэгүй тэврэлт”-ийн арга хэмжээнд оролцож байх үеэр гарсан юм. Арга хэмжээнд 1000 орчим хүн оролцсон ба энэ үеэр 50 гаруй насны япон эмэгтэй түүний хацар дээр үнссэн үйлдэл хийсэн нь бусдын зүгээс хүчирхийлэлтэй ижилтгэгдэн буруутгагджээ.

Эмэгтэй тухайн үед мөрдөн байцаалтад дуудагдаад байсан ч хилийн чанадад удаан хугацаагаар байх болсон тул мөрдөн шалгах ажиллагаа түр хугацаанд зогссон юм. Өмнөд Солонгосын Сонгпа дүүргийн цагдаагийн газар өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд энэ тухай мэдээлж, сэжигтнийг тодорхойлох, буцаан ирүүлэх ажиллагааг эхлүүлээд байсан.

Цагдаагийн байгууллага Интерполоор дамжуулан Японы хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллаж, тухайн эмэгтэйн хэн болохыг тогтоож чадсан байна. Улмаар эмэгтэй өөрөө сайн дураараа Өмнөд Солонгост ирж, цагдаад мэдүүлэг өгсөн бөгөөд үүний дагуу түүний хэргийг прокурорт шилжүүлжээ.

Жингийн эрх зүйн төлөөлөгч талын зүгээс одоогоор хариу мэдэгдэл хийгээгүй байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here