“Саньяа-2026” Азийн элсний VI наадмын гурав дахь өдөр буюу маргааш 3х3 сагсан бөмбөгийн хэсгийн шатны тоглолтууд эхлэх гэж байна. Монгол Улсын эрэгтэй шигшээ баг А хэсэгт Индонез, Шри-Ланк, Малайзын багуудтай багтсан бол эмэгтэй шигшээ баг В хэсэгт Саудын Араб, Тайвань, Малайзын багуудтай өрсөлдөнө.
Маргааш эрэгтэйчүүдийн А болон С хэсгийн тоглолтууд зохион байгуулагдах бөгөөд Монголын багууд ням гарагт анхны тоглолтоо хийхээр төлөвлөгдсөн байна.
Тэмцээний аваргууд ирэх пүрэв гарагт буюу дөрөвдүгээр сарын 29-нд тодрох хуваарьтай.