АНУ-ын Оклахома Сити хотод амьдардаг Оззи нэртэй нохой дэлхийн хамгийн урт хэлтэй нохойн шинэ rekорд тогтоож, Гиннесийн дээд амжилтын номд бүртгэгджээ.
19.89 см урт хэлтэй Мастиф холимог
Мастиф үүлдрийн холимог Оззигийн хэл албан ёсны хэмжилтээр 7.83 инч, өөрөөр хэлбэл 19.89 см урт гарсан бөгөөд ингэснээр нохдын дундах “хамгийн урт хэлтэй нохой” гэсэн цолны шинэ эзэн болсон байна. Тэрээр өмнөх амжилтын эзэн, 13.88 см урт хэлтэй Боксёр үүлдрийн Роккигийн тогтоосон рекордыг эвдсэн юм.
Оззигийн эзэд ийм онцгой амжилтад нь ихэд бахархаж байгаагаа илэрхийлээд: “Хүмүүс миний нохойг хайрлаж байгааг мэдэхээр үнэхээр сайхан байдаг” хэмээн ярьжээ.





