Болгарын Самоков хотноо зохиогдож буй бөхийн төрлүүдийн 20 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчин Э.Одзаяа амжилттай барилдаж, хүрэл медалийн эзэн боллоо.
Э.Одзаяа эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд өрсөлдөж, эхний тойргуудад дараах ялалтуудыг байгуулсан байна.
- БНСУ-ын Сонг Ёон Вүгийг 10:0-ээр,
- БНХАУ-ын Кью Вэнжингийг 11:0-ээр,
- Анголын Ж.Мавунгуд 10:0-ээр цэвэр ялжээ.
Хагас шигшээд тэрээр Японы Р.Хошиног эсрэг 5:4-өөр илүүрхэж байсан ч харамсалтайгаар цэвэр ялагдав. Харин хүрэл медалийн төлөө Украины Р.Олександратай өрсөлдөж, 9:8 онооны харьцаатайгаар ялалт байгуулж дэлхийн дэвжээнд медаль хүртсэн юм.
Энэ жинд Бразилын Э.Родригес Батиста мөн хүрэл медаль хүртсэн бол Энэтхэгийн С.Сришти мөнгө, Японы Р.Хошино алтан медалийн эзэн болжээ.