Э.Одзаяа U20 дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Болгарын Самоков хотноо зохиогдож буй бөхийн төрлүүдийн 20 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчин Э.Одзаяа амжилттай барилдаж, хүрэл медалийн эзэн боллоо.

Э.Одзаяа эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд өрсөлдөж, эхний тойргуудад дараах ялалтуудыг байгуулсан байна.

  • БНСУ-ын Сонг Ёон Вүгийг 10:0-ээр,
  • БНХАУ-ын Кью Вэнжингийг 11:0-ээр,
  • Анголын Ж.Мавунгуд 10:0-ээр цэвэр ялжээ.

Хагас шигшээд тэрээр Японы Р.Хошиног эсрэг 5:4-өөр илүүрхэж байсан ч харамсалтайгаар цэвэр ялагдав. Харин хүрэл медалийн төлөө Украины Р.Олександратай өрсөлдөж, 9:8 онооны харьцаатайгаар ялалт байгуулж дэлхийн дэвжээнд медаль хүртсэн юм.

Энэ жинд Бразилын Э.Родригес Батиста мөн хүрэл медаль хүртсэн бол Энэтхэгийн С.Сришти мөнгө, Японы Р.Хошино алтан медалийн эзэн болжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу