Эрхүүгийн тахлын мэдээлэлтэй холбоотойгоор Трамп Путинтэй утсаар ярина

ОХУ-ын Эрхүү мужид тахал өвчин гарсан гэх мэдээлэл олон улсын анхаарлыг татаж байна. Одоогоор нөхцөл байдлын талаарх албан ёсны, дэлгэрэнгүй мэдээлэл хомс байгаа бөгөөд аль нэг улс ОХУ руу зорчихыг бүрэн хориглоогүй байна.

Казахстан, Узбекистан зэрэг улс ОХУ-тай залгаа хилийн хяналт, шалгалтаа чангатгасан бол зарим улс иргэддээ ОХУ-д зорчихдоо болгоомжтой байхыг анхааруулжээ.

АНУ ОХУ-аас албан ёсны мэдээлэл шаарджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Эрхүүгийн хүрээлэнд юу болсон болон одоогийн нөхцөл байдлын талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинээс тодорхой мэдээлэл шаардана гэдгээ мэдэгдсэн байна.

АНУ-ын Засгийн газраас ОХУ-ын талд албан ёсоор мэдээлэл хүссэн бичиг хүргүүлсэн бөгөөд Трамп удахгүй Путинтэй утсаар ярилцахаар байгаа гэж мэдээлжээ.

Трамп мөн хэрэв Сибирийн бүс нутагт тахал өвчин үнэхээр тархсан нь батлагдвал ОХУ-д нэн даруй тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Песков албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг зөвлөв

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков харилцан туслалцах санаачилгыг эерэгээр үнэлсэн ч нөхцөл байдлын талаарх мэдээллийг Оросын холбогдох байгууллагуудаас авахыг зөвлөжээ.

Тэрбээр “Харилцан тусламж үзүүлэх явдал сайн зүйл. Гэхдээ албан ёсны мэдээллийг ОХУ-ын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах газар, Ариун цэвэр, халдвар судлалын албанаас авч байгаарай” гэж мэдэгдсэн байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу