Хоёр настай Jack Blues хөгжимтэй нөхөрлөж эхлэв: Hailey Bieber бичлэгийг нь дэлгэлээ

Загвар өмсөгч, бизнес эрхлэгч Hailey Bieber хүүгийнхээ хөгжмийн зэмсэг сонирхож буй мөчийг дагагчдадаа үзүүлжээ. 29 настай тэрээр хувийн блогтоо хоёр настай Jack Blues товчлуур дарж буй бичлэгийг оруулсан байна. Хүүг араас нь дүрсэлсэн тул царай нь харагдахгүй аж.

Hailey болон түүний нөхөр, 32 настай дуучин Justin Bieber нар хүүтэйгээ авахуулсан зургуудаа цахим хуудсандаа байнга нийтэлдэг. Хосууд наймдугаар сард Jack Blues-ийн төрсөн өдрийг гэр бүлийнхэн, найз нөхдийн хамт тэмдэглэсэн агшнуудаасаа хуваалцсан юм.

Түүнчлэн Bieber-ийн гэр бүл өнгөрсөн есдүгээр сард хуримынхаа найман жилийн ойг тэмдэглэжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу