Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр гаргаснаа өнөөдөр зарлав. Тэрээр улс төрийн тогтвортой байдлыг чухалчилж ийм шийдвэрт хүрснээ тайлбарлажээ.
“Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй. Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж Батлан хамгаалахын сайдын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр гаргалаа. Сайдын хувьд хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, салбарын бодлого, зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө хүндээ ойр, хүнийг төв болгож ажиллав.
Монгол ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал, Засгийн газрын гишүүд, батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, хамтран ажилласан бүх хүнд талархал илэрхийлье!” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Түүний оронд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярыг шилжүүлэн томилж болзошгүй ч уг томилгоо одоогоор баталгаажаагүй байна.