Монгол, Кыргызстаны шигшээ багууд нөхөрсөг тоглолт хийнэ гэж Кыргызстаны хөлбөмбөгийн холбооноос мэдэгдлээ.
Энэ асуудлыг Кыргызстаны нийслэл Бишкек хотод болсон хоёр улсын хөлбөмбөгийн холбооны уулзалтаар хэлэлцсэн байна.
Уулзалтад Монголын талаас Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Анандбазар, Кыргызстаны талаас Хөлбөмбөгийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Нурдин Букуев, дэд ерөнхийлөгч Дастанбек Конокбаев нар байлцжээ.
Хоёр тал нөхөрсөг тоглолтод бүх насны шигшээ багийг хамруулах талаар ярилцаж, туршлага солилцох, хамтарсан арга хэмжээ зохион байгуулахаар тохиролцсон байна.
Нөхөрсөг тоглолтын болох хугацаа, байршлын талаар мэдээлээгүй байна.