Өмнөд Солонгосын охидын алдарт “NewJeans” хамтлагийг төлөөлөн уран бүтээлийн эрх чөлөөг нь хамгаалахын тулд олон нийтийн зүтгэлтнүүд, урлагийн салбарын төлөөлөгчид болон хуульчид “боолын гэрээ”-г хүчингүй болгох шаардлагыг Засгийн газар болон Дээд шүүхэд хүргүүлжээ.
Шүүхийн хориг ба “ADOR”-ын маргаан
Хамтлаг одоогоор “ADOR” агентлаг болон толгой компани “HYBE”-ийн хооронд үүссэн шүүхийн маргааны улмаас уран бүтээлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй байгаа. Хэрэгийн анхан шатны шүүхийн шийдвэрийг арваннэгдүгээр сарын 30-нд гаргахаар төлөвлөсөн байна.
“Боолын гэрээ”-г шүүмжилсэн мэдэгдэл
Шаардлагад 32 нөлөө бүхий эрхэм гарын үсэг зурсан бөгөөд тэдний дунд хуучин депутат Сон Хе Вон, поп соёлын шүүмжлэгч Ким Сон Су, Пён Хи Жэ, эмнэлгийн холбооны ерөнхийлөгч асан Чхве Дэ Жип нар багтжээ.
Тэд “HYBE”-ийн гэрээний тогтолцоог уран бүтээлчдийн эрхийг зөрчиж буй хуучинсаг загвар гэж шүүмжилсэн байна.
“АНУ-д уран бүтээлчийг агентлаг нь хамгаалдаг бол Өмнөд Солонгост нэг гэрээ байгуулмагц тэр уран бүтээлчийн эрх хязгаарлагдаж, бараг боолын гэрээ шиг болдог,”
гэж мэдэгдэлд онцолжээ.
Хоёр талын зөрчил ба ирээдүй
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, хэрэв “HYBE” компани шүүхийн шийдвэрээр “NewJeans”-ийг буцааж авбал хоёр талын итгэлцэл бүрмөсөн алдагдаж, хамтлагийн ирээдүй бүрхэг болох эрсдэлтэй байна.
“Боолын гэрээний орчинд эргэн ирсэн уран бүтээлчийн үнэ цэн унаж, уран бүтээл нь устах магадлалтай,”
гэж шинжээчид дүгнэжээ.
Тиймээс шаардал гаргагчид шүүхээс “HYBE”-ийг “ADOR” дахь хувьцаагаа гуравдагч этгээдэд худалдах үүрэг өгөхийг хүссэн байна.
Орлого ба шударга бус хуваарилалт
Мэдээлснээр, “HYBE” компани 2021 онд “ADOR”-ыг байгуулахдаа 16 тэрбум воны хөрөнгө оруулалт хийжээ. Харин “NewJeans” хамтлаг үүнээс дөрөв дахин их орлого буюу 110.3 тэрбум вон олсон ч хамтлагийн гишүүд зөвхөн 26 тэрбум вон (25%) авсан байна. Үлдсэн 75 хувийг компани авсан нь “боолын гэрээ”-ний асуудлыг улам тодруулж байгаа юм.





