Паттая хотод аймшигт хэрэг гарчээ: 17 настай охины цогцсыг чемоданаас олсон байна

Хяналтын камерын бичлэг олон нийтэд ил болов

Тайландын Паттая хотод гарсан онц ноцтой гэмт хэргийн хяналтын камерын бичлэг олон нийтэд ил болж, хэрэг нийгмийн анхаарлыг татлаа.

Бичлэгт Австралийн иргэн Симон Питер Карман 17 настай Тайланд охиныг өөрийн байрлаж байсан орон сууц руу дагуулан орж буй нь үлдсэн байна. Харин дараагийн бичлэгт тэрээр тухайн байрнаас ганцаараа гарч, том хэмжээтэй хар өнгийн чемодан чирэн явж байгаа нь дүрсжжээ.

Охины цогцсыг өрөө болон чемоданаас олжээ

Хэргийг шалгах явцад Тайландын цагдаагийн байгууллага Карманы байрлаж байсан өрөөнөөс болон авч явсан чемоданаас хохирогч охины цогцсыг илрүүлсэн байна.

Уг хэрэгтэй холбогдуулан Карманыг хүний амь нас хөнөөсөн, мөн цогцос нуухыг завдсан гэх үндэслэлээр баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Сэжигтнийг мөрдөн шалгаж байна

Одоогоор цагдаагийн байгууллага хэргийн нөхцөл байдал, охин сэжигтний байр руу хэрхэн очсон, гэмт хэрэг ямар шалтгаанаар үйлдэгдсэн байж болох зэрэг асуудлыг шалгаж байна.

Хяналтын камерын бичлэг болон хэргийн газраас олдсон нотлох баримтууд мөрдөн шалгах ажиллагаанд чухал үүрэгтэй гэж үзэж байгаа юм. Паттая хотод гарсан энэхүү хэрэг Тайландад төдийгүй олон улсын хэмжээнд анхаарал татсан ноцтой гэмт хэргийн нэг болоод байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу