Нийслэлд шөнийн цагаар ажилладаг иргэдийн зорчих боломжийг нэмэгдүүлэхээр дөрвөн чиглэлд 22:00–02:00 цагийн хооронд автобус үйлчилж байна. Мөн зорчигч ихтэй чиглэлүүдэд нэмэлтээр 20 автобус гаргажээ.
Улаанбаатарын нийтийн тээврийн 137 чиглэлд нийт 1185 автобус ажиллаж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэж байгаа аж. Энэ оны эхний гурван улиралд 134.3 сая зорчилт бүртгэгдсэн байна.
Хүлээлт таван минутаар багасжээ
Ачаалал өндөртэй чиглэлүүдийн автобусны тоог нэмэгдүүлснээр зорчигч урсгал зургаан хувиар өссөн гэж мэдээлжээ. Үүний зэрэгцээ хүлээлгийн хугацаа таван минутаар богиносож, санал гомдлын тоо есөн хувиар буурсан байна.
Мөн аравдугаар сард 105 чиглэлийн 189 автобусанд богино эргэлтийн зохицуулалт хийжээ.
